Archive Page

1) Сургагч багш нар Гэр бүл анхаарлын төвд (ГБАТ) байгууллагын сургалтуудын агуулга, гүн ухаан, арга барилтай танилцаж, хүлээн зөвшөөрөх ёстой.

Сургагч багш нь Аюулгүй сонголт ®хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт заавал хамрагдаж, магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай.

2) Сургагч багш нь дараах асуудлууд дээрх ГБАТ байгууллагын бодлогын байр суурийг баримтлах ёстой. Үүнд:

[2.1] Гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа

  • Эрт бэлгийн харьцаанд орох нь өөрт болон өрөөлд хөнөөл авчрах үр дагавартай.
  • Өсвөр насныхны бэлгийн харьцааны муу нөлөөнд эрүүл мэнд, харилцааны урт хугацааны үр дагаврууд багтана.
  • Гэрлээгүй хүмүүс бэлгийн харьцаанд орох нь ямар хүнтэй хамтрагч болж байгаагаас нь үл хамаарч аюул эрсдэл дагуулдаг.
  • Гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчих нь хүн бүрд буй хамгийн сайн, эрүүл сонголт мөн.

[2.2] Үр хөндөлт

  • The Sanctity of Human Life буюу Хүний амь насыг эрхэмлэн дээдлэх үзэл хэмээх манай байгууллагын үнэт зүйлийн дагуу: Хүний амь нас бол бүхий л талаараа үнэлж баршгүй үнэ цэн, ач холбогдолтой бөгөөд үүнд эхийн хэвлийд бүрэлдэхээс авхуулаад насан өөд болох хүртэлх хүмүүн байхын илэрхийлэл болох хэвлийдээ байгаа ураг, өндөр настан, бэлэвсэн хүмүүс, сэтгэц мэдрэлийн асуудалтай хүмүүс, царай муутай, тахир татуу ямар ч нөхцөл байдалтай байсан бүхий л хүний амь нас багтана.

[2.3] Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл

  • Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл гэдгийг гэрлэсэн хоёр жирэмслэхээ хойшлуулах үүднээс жирэмслэлтээс хамгаалахаар харилцан хүлээн зөвшөөрсөн арга гэвэл илүү тохиромжтой. Үүнийг гэрлэлтээс өмнөх бэлгийн хавьталд орж жирэмслэхээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэж онцолж болохгүй. Товчхондоо, энэ бол, ялангуяа, гэрлэхээс өмнөх бэлгийн харьцаа үйлдэхэд жирэмслэлтээс сэргийлэх юм уу бэлгийн замын халдварт өвчнүүдээс хамгаалах хамгийн үр дүнтэй нь 100% нотлогдсон арга замууд байдаггүй.

[2.4] Гар хангалга

  • Порнографын хэт донтолттой хавсарсан хэнээт зан үйл эсвэл бэлгийн хүслээ хангах цор ганц арга болж хувираагүй л бол гар хангалга нь өөрөө хор хөнөөлтэй биш гэж Гэр бүл анхаарлын төвд байгууллага үздэг. Гэрлэхээс өмнө ч, дараа нь ч эсрэг хүйсийн хүнтэй эрүүл харилцаа үүсгэхийн оронд гар хангалгад донтох юм бол нийгэмших тал дээр сөрөг нөлөөтэй.

[2.5]Ижил хүйстний бэлгийн харьцаа буюу ижил хүйстний гэрлэлт

  • Ижил хүйстний харилцаа маш ээдрээтэй асуудал бөгөөд том зургаараа бол өөртэйгөө адил хүйсийн хүнтэй харилцаа үүсгэж амьдрах сонголтыг хэлнэ. Ижил хүйстэн болох нь төрөлхөөс, генээр дамжин программчлагдсан байдаг гэсэн ойлголтыг дэмжих, тодорхойлох нотолгоо байдаггүй. Ижил хүйстний харилцаанаас болж өөрөө өөртэйгөө зөрчилдөж байгаа хүмүүсийг ойлгох, туслах явдал бидний нэн тэргүүний санаа зовж, анхаарал хандуулах зүйл мөн.
  • Гэрлэлт бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нийлж байж нөхөн үржихүйн үйл явц явагддаг гэсэн биологийн баримт, мөн хүүхдэд ээж ч, аав ч хэрэгтэй гэсэн бодит байдалд тулгуурлах ёстой гэж бид итгэдэг. Гэрлэлт бол зөвхөн нэг нэгнийхээ төлөө, хувиршгүй үнэнч байх андгай тангараг өргөж, нэг л хүнтэй ханилж, бэлгийн харьцаандаа бие биедээ аз жаргал өгч нэгдмэл болох явдал бөгөөд энэ нь хүн төрөлхтний бүхий л иргэншлийн суурь үндэс гэж бид үздэг.

3) Сургагч багш нар хичээлийг заах үед ярих зүйлээ ямар нэг байдлаар өөрийнхөөрөө өөрчилж болохгүй.

4) Өөрсдийгөө болон ГБАТ байгууллагыг зөв сайн төлөөлөхийн тулд сургагч багш нар зохистой, аятайхан хувцаслах ёстой.

Амжилттай сургагч багшийн хамгийн сайн 3 чанар

[1] Холбоо үүсгэх

Аятай намбатай бай. Та хувийн эмзэг асуудлаар хүмүүстэй ярилцах гэж байна. Биеэ барилгүй, нээлттэй, өөрийнхөөрөө бай. Амьдралдаа тохиолдсон зүйлээс хуваалцах нь оролцогчдод хүчтэй нөлөөлдөг! Гэхдээ сонсож буй хүмүүс амьдралынхаа аль үе шатанд явж байгаа билээ гэдэгт мэдрэмжтэй ханд. Үүнд:

Өсвөр насанд хүрч байгаа хүүхдүүдэд (дунд ангийн суралцагчид)

Арай том болсон өсвөр насны хүүхдүүдэд (ахлах ангийн суралцагчид)

Оюутнуудын түвшинд (дунд сургуулиа төгссөн, оюутнууд)

[2] Зөв хандлага

Оролцогчдын хүлээн авч буй хандлагыг чиглүүлж, хяналтдаа байлгахад таны өөрийн хандлага тусална.

[3] Үр нөлөөтэй тайлбарлаж заах чадвар

Хичээлийн эхний 15 минут хамгийн чухал. Энэ үед таны талаарх төсөөлөл суралцагчдын тань ихэнхэд бүрэлддэг. Ихэнх тохиолдолд, сурагчид таныг хараад энэ төсөөлөл нь бий болно. Тиймээс таны өмссөн хувцас, зогсож байгаа байдал, үйл хөдлөл маш чухал.

Үр нөлөөтэй заах чадвартай сургагч багш нь:

Дээрх жагсаалтыг дахин нэг хараад одоогоор өөрийнхөө сайн хийж байгаа зүйлсээ зөвлө. Зөвлөөгүй үлдсэн зүйлс дээр дараагийн сургалтыг хийхээс өмнө ажиллах цаг гаргаарай.

Хүн бүрийн сонирхлыг өдөөж, хичээлд оролцох уур амьсгалыг бий болгохын тулд анхаарах зүйлс. Үүнд:

 Сургагч багшийн түгээмэл гаргадаг 10 алдаа

1. Бэлтгэл муу байх / хангалтгүй бэлтгэх – тэмдэглэл, хичээлийн төлөвлөгөө буюу хичээл явуулах хуваариа, хэрэглэгдэхүүнээ мартаж ирэх, хичээлээс хоцрох гэх мэт.

2. Хүмүүсийг инээлгэх зорилгоор аль нэг оролцогчийг ичээх (шоолж маазрах).

3. Бүгдийг хамарч ярихгүй байх.

4. Бүлгийг хяналтаас алдах.

5. Сэдэвтэй холбогдолгүй зүйлд цаг зарах, сэдвээс гажаад өөр юм ярих.

6. Оролцогчидтойгоо харилцаж, холбоо тогтоохгүй зүгээр л хичээлийн материалаа зааж дуусгах гэж улайрах.

7. Өөрт тохиолдсон зүйлийг хуваалцаж, оролцогч хүүхдүүдтэй холбоо үүсгэж, анхаарлыг нь татах боломжуудыг алдах.

8. Хичээлийн цагаа хуваарилсан төлөвлөгөөгөө мөрдөхгүй, хичээлийн цагаас хэтрүүлэх.

9. Зохимжгүй, задгай эвгүй хувцаслах.

10. Хичээлийн дараах үнэлгээ дүгнэлтүүдийг оролцогчдоор хийлгэхээ мартах.

Хүүхдүүд хичээлийн дараа олон асуулт асууж байвал таны заасан хичээл сонирхолтой байсныг илтгэх нэг шинж болно. Тэдний тавьдаг олон давтамжтай асуултад хариулахдаа тухайн асуулт тавьсан хүүхдэд хандаж байгаа мэт боловч, бусад оролцогчид бүгд сонсож байгаа нийтийн харилцан яриа мэтээр авч явах нь зүйтэй.

Асуултад бэлэн бай. Асуулт, хариултын хэсгийг хэрхэн хялбар бөгөөд эелдэг уур амьсгал дунд явуулахад суралц. Хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн санаануудаа онцлон харуулахын тулд асуултын хариултыг энэхүү хөтөлбөрт багтсан материалаас бэлд. Та хичээлдээ сайн бэлтгэвэл сургалтын үеэр хүүхдүүдийн (эсвэл өсвөр насны хүүгийнхээ / охиныхоо) тавих ихэнх асуултад хариулж чадна.

‘‘Цагаа олсон зөв үг болбоос мөнгөн хээ угалзны дунд шигтгэсэн алтан алим мэт буюу. Мэргэн зэмлэгчийн үгс болбоос чих тавин сонсогч нэгэнд шижир алтан гоёл ба алтан ээмэг мэт буюу.’’
- Эртний Сургаалт үгс

Санаж явбал зохих 11 зүйл

[1] Тэнэг асуулт гэж байдаггүй, харин тэнэг хариулт л гэж байдаг.

Таны өгөх ухаалаг хариултууд бол хүүхдүүдийн үе тэнгийнхнээсээ болон олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслүүд, тэдэнд хамгийн чухал зүйл юу болохыг заахад анхаарал хандуулдаггүй бусад хөтөлбөрүүдээс олж сонсож байдаг утгагүй хариултуудын эсрэг залруулга байх болно.

Асуултад хариулах цаг бол хүүхдүүдэд эдгэрэл, урмын үг хэлж, ухаарал ойлголт өгөх завшаан юм. Таны хэлэх хариултыг зөвхөн асуусан хүүхэд төдийгүй, оролцогч хүүхдүүд бүгд сонсоно. Үг гэдэг сэтгэлд хүрэх, сэтгэл хөдөлгөх хүчтэй. Үгээр ухаарал ойлголт өгч, хүний сэтгэлийг шархлуулж ч, эдгээж ч болно. Үг итгэл найдвар өгч чадна.

Оролцогч хүүхдүүд үгээрээ илэрхийлж чадахгүй ч цаанаа өөр зүйлийг асууж байж мэдэх юм шүү. Та тэднийг чихээрээ, оюун бодлоороо, зүрх сэтгэлээрээ сонсоорой. Та асуултыг анхааралтай сонсох аваас асуудлын голыг буюу цаад үнэн санааг шүүн ойлгож чадна. Энэ цаг бол таны оролцогч хүүхдүүдэд итгэл найдвар өгөх, үнэнийг мэдүүлэх, эдгэрлийн элч төлөөлөгч байх цаг мөч билээ.

[2] Бүх асуултад хариулт байх ёстой биш.

Таныг эвгүй байдалд оруулах зорилгоор асуулт асуух хүүхэд ямар ч ангид дор хаяж нэг байж таарна. Ийм асуулт гол төлөв хэт шулуухан, оролцогч хүүхдүүдийн ихэнхийг ичээсэн, магадгүй бүр таны нүүрийг халуу оргиулж ч мэдэхээр байдаг. Найзуудыгаа инээлгэх гэж зориудаар ийм асуулт тавих нь ч бий. Ийм асуултууд бас маргаантай сэдвийг хөндсөн юм уу сургагч багшийг тухайн оролцогчдын насны бүлэгт тохирохгүй мэдээллийг ярихад хүргэсэн зүйл байж болно. Та ийм асуултад бүх хүүхдүүдийн өмнө яг тэр даруйдаа хариулах гэлгүй, түр азнаад гүн амьсгаа авах хэрэгтэй. Тэгээд дараах хариултуудаас нэгийг нь хэлэхэд болно. Үүнд:

[3] Бүх асуултад заавал та хариулах албагүй.

Өсвөр насны хүүхдүүдийг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч болон бусад асран хамгаалагч нар руу нь чиглүүлж өг. Хэрэв асуултын хариулт таны заасан, эсвэл заах хичээлд байгаа бол асуултыг эргүүлээд тэр хүүхдээсээ асууж, юу гэж бодож байгааг нь хэлүүл. Үүнд:

Хэрэв хүүхэд буруу хариулбал тухайн ойлголтыг дахин зааж тайлбарлах гайхалтай боломж танд гарч байгаа гэсэн үг.

[4] Асуулт бүрийн хариуг та мэддэг байх албагүй.

‘‘Энэ асуултын хариултыг би сайн мэдэхгүй байна’’ гэж хэлэхээсээ бүү ай. Хэрэв шаардлагатай бол, зохимжтой гэж үзвэл дараагийн хичээл дээр хариултыг нь бэлдэж ирж болно. Харин асуулт их ярвигтай хүнд зүйл байвал үүнийг хүлээн зөвшөөрөөд, асуулт тавьсан хүнтэй эргэн холбогдох зорилгоор нэр, холбоо барих хаягийг нь ав.

Бүгдийг нь нирхийтэл инээлгэх гэнэн асуулт гарч ирэх боломжтой. Та ч бас нирхийтэл инээхийг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд хэрэв та тухайн асуултад хариулахад бэлэн биш байвал мөн дараах байдлаар хариулж болно. Үүнд:

[5] Эрүүл саруул зарчмуудыг заах боломжийг алдалгүй ашигла.

Хүүхдүүдийн оюун санаанд тод суулгахын тулд үгээр дүрслэн ярь. Ихэнх асуулт нь тухайн ойлголтыг дахин сэргээх, давтаж заах боломжийг өгч байдаг. Оюун санаандаа үнэнийг гүн бат суулгахад нь хүүхдүүдэд туслахын тулд өмнө заасан хичээлийн агуулга, идэвхжүүлэх үйл ажиллагааг сануулж тайлбарла.

[6] Үнэн зөв, тодорхой хариулт өгөхийн тулд жаахан бодож, бэлдэж болно.

Та яг тодорхой үг хэллэг ашиглахыг хүсэж байгаа бол өөрийн бэлдсэн хичээлийн төлөвлөгөө болон сургагч багшийн гарын авлагыг сөхөж харахаасаа бүү санаа зов. Товч бөгөөд үнэн зөв хариулт өгөхийг хүсэж байвал мэдээллийн эх үүсвэр рүү хандах ёстойг гэдгийг та үүгээрээ хүүхдүүдэд үлгэрлэн харуулж байна.

[7] Асуултын тоонд хязгаар тавь.

‘‘Одоо бидэнд гурван асуултад хариулах цаг байна’’ гэх мэтээр асуултын тоонд хязгаар тавь.

[8] Хүүхдүүдэд асуулт асуух нөхцөлийг нь бүрдүүлж өг.

Асуулт асуух үедээ зарим нь өөрийнхөө санааг тайлбарлаж ярьсаар их цаг зарцуулаад, энэ нь эцэстээ хүүхдүүдийг бүр будилуулж орхих магадлалтай. Хэрэв ийм байдал үүсвэл, ‘‘Яриаг чинь тасалж байгаад уучлаарай, гэхдээ цаг хэмнэх үүднээс асуултаа шууд тодорхой асуугаарай’’ гэх мэтээр эелдгээр тайлбарыг нь зогсоож болно.

[9] Асуултын карт буюу асуултаа бичиж өгөх цаас бэлдэж тавиад, ашигла (or Slido.com).

Асуулт гарах үед шууд цаасан дээр бичээд, ангид байрлуулсан хайрцаг руу хийж байхыг хүүхдүүдэд хэлж сануул. Завсарлагаа бүрээр хайрцгийг шалгаж, хоёр асуултыг сугалж, хариулт өгнө. Хэдийгээр асуух чухал асуулт байгаа ч хүүхдүүдийн дунд асууж чадахгүй байгаа бүрэг ичимхий хүүхдүүдийг ингэж зоригжуулах боломжтой. Өөрийнх нь нэрийг, асуултыг нууцлахыг хүссэн хүүхдүүдийн хүсэлтийг хүлээн авч, тусдаа уулзаад асуултад нь хариулах боломж гаргаарай. Хэрэв нэг асуулт олон давтагдвал тухайн сэдвээр хичээлдээ багтааж оруулаарай.

[10] Тэднээс асуулт асуу.

Өөр газруудад хийж байсан сургалтууд дээр олон удаа тавигдаж байсан асуултуудыг асуу. Оролцогч хүүхдүүд чинь адил асуулт асуумаар байгаа ч олон хүүхдийн өмнө асууж зүрхлэхгүй байж магад шүү дээ.

[11] Хэрэгтэй юм л ярь, хэрэггүй бол орхи.

Ялангуяа, бэлгийн харьцааны тухайд шаардлагатай, тустай зүйлийг л зааж ярь. Жишээ юм уу өөрийнхөө амьдралд болж байсан зүйлсээс хуваалцах бол гол санаагаа илэрхийлэх зүйлийг л оруулаад, илүү нэмэлт мэдээлэл өгөхөөс зайлсхий. Жишээлбэл, бэлгийн харьцааг хэтэрхий зураглаж дүрсэлсэн байдлаар өсвөр насныхны сонирхлыг буруу тийш өдөөх юм уу тэдэнд эвгүй хачин мэдрэмж төрүүлэх хэрэггүй. Асуулт асуугаагүй л бол шаардлагатай мэдээллээс дэлгэрүүлж юм ярих хэрэггүй. Өсвөр насны хүүхдүүд цааш нь ухаж түнхэж мэдмээр байвч маргаантай сэдэв рүү хөтлөхөөр байх юм бол тухайн асуултыг өөр тийш чиглүүлэх юм уу тайлбарлаад болиул. Шаардлагатай бол, энэ асуултад огт хариулахгүй, эсвэл сургалтын үеэр хариулахгүй гэдгээ хэлж өг. (2-р зөвлөгөөг хар).

LOG IN

Амьдралдаа “Аюулгүй Сонголт” хийж амьдар.