Амьдралдаа “Аюулгүй Сонголт” хийж амьдар.

Амьдралдаа “Аюулгүй Сонголт” хийж амьдар.

Өсвөр үеийнхэн ирээдүйдээ эрсдэл учруулах аливаа зан үйлээс татгалзаж сурах нь чухал. Бид оролцоонд суурилсан, тоглоом, хөгжөөнт үйл ажиллагаагаар дамжуулан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Өсвөр үеийнхний бие хүний хөгжилд хувь нэмэр оруулна.

Өсвөр үеийнхэнд зөвхөн бэлгийн боловсрол бус түүнээс ч илүү зүйл хэрэгтэй байдаг. Tэд өөрсдийгөө хэн бэ гэдгээ таньж мэдэх, тэдний сонголт ирээдүйд нь хэрхэн нөлөөлж болох вэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй.

“Аюулгүй сонголт” сургалт нь өсвөр үеийнхэнд эрсдэлтэй зан үйлээс зайлсхийж, хувь хүн болон харилцааныхаа хувьд өсөн хөгжих боломжийг олгодог, олон улсын зан чанарт суурилсан сургалтын хөтөлбөр юм.

Бид үүнийг хэрхэн хийдэг вэ?

Lessons And Activities Guy

Практик хичээлүүд

Хил хязгаар, мэдээллийг ялган таних чадвар, өндөр эрсдэлтэй зан үйлд ухаалаг сонголт хийх зэрэг нь урт хугацааны зорилгодоо хүрэхэд тусалдаг.

Student Courses Girl

Шийдвэр гаргах чадвар

Сонголт бүр үр дагавартай бөгөөд зан чанар ч гэсэн чухал юм. Өсвөр үеийнхэн өөрсдийн үнэ цэнийг ойлгосноор амьдралынхаа туршид эрүүл харилцаатай байх үндэс суурийг тавьж чадна.

Abstinence Pledge Guys

Шууд болон урт хугацаанд гарах үр ашиг

Бид зан чанар, сайн зарчмууд дээр тулгуурлан эрсдэлтэй зан үйлээс зайлсхийх, мөн ухаалаг сонголт гаргах зэрэг нь ирээдүйд хэр үр ашигтай вэ? гэдэгт анхаарлаа хандуулдаг.

Guy And Girl Homepage Section

Хэрэгжсэн байдал

20 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж буй энэхүү хөтөлбөр нь:

 

  • 70 гаруй оронд 34 хэлээр орчуулагдсан
  • АНУ-аас гадна 3.3 сая гаруй өсвөр үеийнхэнд хүрсэн
  • Коста Рика, Монгол, Тайвань, Малайз, Египет, Саудын Араб зэрэг дэлхийн олон орнуудад хэрэгжиж байна.
Testimonial Image Girl

“Аюулгүй Сонголт” сургалт дээр ярилцсан сэдвүүд, ялангуяа “хоёр дох боломж”-ийн талаарх яриа надад их хүрсэн. Би 3 настай охинтой. Нэг удаагийн харилцаанаас болж би эмч болох мөрөөдлөө орхисон. Би ахлах сургуулиа төгссөн ч, найз залуу маань намайг жирэмсэн болсныг мэдээд орхисон болохоор би ажил хийх ёстой болсон. Надад тохиолдсон ийм явдал миний найзуудад бүү тохиолдоосой. Бүх зүйл оройтчихоогүй байна, дахин шинээр эхэлж болно гэдгийг надад ойлгуулсанд баярлалаа.

– ТАТЬЯАНА БЕТАКУРТ, 17 настай
Testimonial Image Girl

Би өмнө нь үерхэж байсан бүх хүмүүстэйгээ бэлгийн харьцаанд орж байсан болохоор болохгүй гэж хэлэх зохистой хүн нь биш байж магадгүй. Энэ бүхэн үнэндээ ямар ч үнэ цэнгүй байсан. Эцэст нь би өөрийгөө бэлгийн харьцааны хэрэгсэл болгож байжээ гэдгээ ойлголоо. Манай сургууль дээр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

– Leticia Mercado .18 настай
Testimonial Image Guy

"Би зүгээр л баярлалаа гэж хэлмээр байна. Бидэнд санаа тавьж байгаад баярлалаа. Бид толгой эргүүлсэн цаг үед амьдарч байна. Нэг талаар манай сургууль биднийг өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэж хэлдэг ч нөгөө талаар нийгэм бидэнд "Хүн бүр л ингэдэг ш дээ” гээд ямар ч асуудалгүй мэт бэлгийн харьцааг чөлөөтэй байлгадаг. Өнөөдөр би бэлгийн харьцаанаас гадна амьдралд өөр үнэ цэнтэй зүйлс байдаг гэдгийг олж харсан. Би гэрлэх хүртлээ тэвчих болно."

– Жосие мүноз 17 Настай
Testimonial Image Guy

Хоёр жилийн өмнө би маш ноцтой зүйл үйлдсэн... Би эгчтэйгээ бэлгийн харьцаанд орсон. Тэр цагаас хойш бид ичгүүртэй байдлаасаа болоод бие биетэйгээ бараг ярихаа больсон. Өнөөдөр “Аюулгүй сонголт” сургалтын үеэр бид хоёр дахиад боломж байгаа юм байна гэдгийг мэдлээ. Надад үнэ цэнээ ухааран, эгчтэйгээ нүүр тулж ярилцан, "Намайг уучлаарай, би юу хийж байгаагаа тэр үед мэдээгүй” гэж хэлэх хүчийг өгсөнд баярлалаа.

– Рамиро лүрэнтис 19 настай
Testimonial Image Girl

Энэ сургалтад миний нөхцөл байдлын талаар ярьсан учраас надад маш онцгой санагдсан. Би 14 настай байхаасаа насанд хүрэгчидтэй бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Хоёр ч удаа үр хөндөлт хийлгэсэн. Би хэдийгээр мөнгөний төлөө бэлгийн харьцаанд орж байгаагүй ч надад бэлэг өгч, хоолонд оруулах нь таалагддаг байсан. Хэдэн сарын өмнө би дахиад жирэмсэн болчихлоо гэж их санаа зовсон ч азаар тийм байгаагүй л дээ. Гэвч энэ явдал намайг өнгөрснөө эргэцүүлэн бодоход хүргэсэн. Өнөөдөр би гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчих амлалтыг гаргаж байна.

- Лаура 17 настай

Сургалтын хөтөлбөр судалгаа, нотолгоонд суурилсан

Нийт 57 судалгаанаас тоймлон үзвэл, бэлгийн харьцааг тэвчих нь БЗХӨ тусах магадлалыг бууруулж, ирээдүйн хайр дурлалын харилцааны сэтгэл ханамжийг сайжруулан, анхны гэрлэлт салалтаар дуусгавар болох магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн харьцааг тэвчих нь сэтгэл гутралын шинж тэмдгийг бууруулж, сурлагын амжилтыг дээшлүүлдэг байна. *

* https://www.acf.hhs.gov/opre/report/assessing-benefits-delayed-sexual-activity-synthesis-literature

Аливаа бэлгийн харьцааны үйлдлүүдийг тэвчих нь "эрт болон тэднээс өмнө бэлгийн харьцаанд орсон хүмүүсээс илүү боловсролын зорилгодоо хүрэх, түүнчлэн нас биед хүрээд илүү их орлоготой болох зэрэгтэй холбоотой байдаг"**.

** "Анх бэлгийн харьцаанд орсон нас нь хожмын харилцааных нь үр дүнг тодорхойлдог" Өнөөдрийн анагаах ухааны мэдээ, бэлтгэсэн Кристин Кирни, 2012 оны 10-р сарын 18.**
https://www.medicalnewstoday.com/articles/251640