Archive Page

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Зарим охид дургүй хүнийхээ нүдэн дээр аятайхан аашилдаг хэр нь ар хударгаар нь яагаад хов жив ярьж явдаг юм бол?

Амьдралын туршлагаас харахад, дургүй хүнийхээ дэргэд эелдэг байж, аль болох бага харьцах, хүмүүсийн дэргэд дайсагналцахгүй байх нь чухал байдаг!

Харин тэр хүний найз нөхөд мэт сэтгэгдэл төрүүлэхээр аашилж аяглах хэр нь ардуур нь хов жив ярьж, муулж эхлэх үед эрүүл саруул харилцааны амин сүнс болсон маш чухал зүйл буюу чин сэтгэл гээгдэж эхэлдэг. Хэрэв би чиний оронд байсан бол тийм хүмүүсээс, тийм охид, хөвгүүдээс хол байх байсан!

Тэдэнд итгэх, эсвэл байгаагаараа харилцах амаргүй гэдэг нь мэдэгддэг. Ийм нөхөрлөл маш гүехэн, өнгөц харилцаа гэдэг нь ч удалгүй мэдрэгддэг.

Тэгвэл яагаад зарим охид ийм байдал гаргадаг юм бэ? Охид ихэнхдээ сэтгэл санаагаа, ялангуяа, дургүй юмаа их тод мэдэрч, илэрхийлдэг. Гэхдээ нөгөө хүндээ нүүр тулаад үнэнийг нь хэлэх нь зүйтэй гэж дандаа боддоггүй байж болох юм. Үүгээрээ дээрх занг нь зөвтгөж байгаа юм биш л дээ. Харин тэд яагаад ингэдэг вэ гэдгийг ойлговол тэдэнд өршөөнгүй хандахад маань тустай.

Та нарыг уриалж хэлэх зүйл маань: Хэрэв чамд чин сэтгэлийн, жинхэнэ үнэнч найз байгаа бол чи ч бас тэднийг эрхэмлэж, үнэн сэтгэлээсээ хандаарай. Чин сэтгэлийн, үнэнч андын нөхөрлөл тийм амархан бий болчихдог юм биш ээ. Үүнийг маш их хичээл зүтгэл, даруу сэтгэлээр бий болгодог гэдэг үнэнийг хүн бүр мэддэг. Харин чи өсөж том болсон хойноо даваа нугачаатай амьдралыг хамтдаа туулах анд нөхөд чинь чухам тэд мөн байжээ гэдгийг ойлгох болно.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Хэрэв би хэн нэгэнтэй болзохыг хүсвэл эхлээд түүнийг ямар нэг өвчтэй эсэхийг судалж мэдэх шаардлагатай юу?

Хэрэв чи тэр хүнийг сонирхох үүднээс мэдэхийг хүсэж байгаа бол түүний өвчтэй эсэхийг шалгах шаардлага байхгүй. Үүний оронд түүний юунд дуртай, юунд дургүй болох, ямар зан чанартай, ямар мөрөөдөл, зорилготой гэх мэт хувь хүнийх нь хувьд танихад анхаарах хэрэгтэй. Үүнийг мэдэж танихад бие махбодын дотносол үүсгэх шаардлагагүй. Нөхөрлөл гэдэг бол итгэл найдвар, үнэнч байдал дээр барьж байгуулагдах ёстой зүйл юм. Эцэст нь, та хоёр эрүүл мэндийн асуудлаар ярилцаж болох ч энэ нь хэн нэгэнтэй нөхөрлөхөд тавигдах урьдчилсан шаардлага байж болохгүй.

Чи түүнийг найз охиноо болооч гэж гуйн, түүнтэй болзохыг (үерхэхийг) хүсэж байсан ч гэсэн та хоёрын харилцаанд бие махбодын холбоо, харилцаа байх ёсгүй. Та хоёр хоёулаа гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаанаас татгалзах шийдвэр гаргах нь маш чухал. Бие биеэ илж таалах, бэлгийн харьцаанд орохоос татгалзах нь зүйтэй! Харин түүнийг эрхэм нандин нэгэн гэдгээр хүндэтгэн хандаж, цаашдын харилцаа нөхөрлөлөө улам бататгахад анхаараарай.

Харин амьдралаа зориулах амлалт гарган, гэрлэхээр шийдсэн тохиолдолд өмнө нь өөр хүнтэй тогтоож байсан харилцаа болон эрүүл мэндийн асуудлуудын талаар ярилцах нь зохимжтой.

Танилцах аппликейшнүүд ашиглавал БОЛОХ уу?

Зөв зорилгоор, ухамсартайгаар ашиглах аваас (жишээ нь: зүгээр нь хэн нэгнийг “дэгээдэх”, түр зуурын биш, гэрлэх зорилгоор урт хугацааны эрүүл харилцаа үүсгэх гэж) үерхэл зуучилж, танилцуулах аппликейшн, сайтууд хэрэгтэй арга зэмсэг байж болох юм. Онлайнаар танилцаж үерхээд гэрлэж аз жаргалтай, тогтвор суурьшилтай амьдарч байгаа хосууд олон байдаг.

Гэвч үерхэлд зуучилдаг аппликейшнийг ашиглаж байгаа бүх хүн биш ч, олон хүн чинийхтэй адил үнэлэмжийг баримталдаггүй гэдгийг бүү мартаарай. Мөн ийм үйлчилгээ үзүүлдэг аппликейшнүүд маш олон янз байдаг гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Чи ийм танилцах үйлчилгээг онлайнаар авахаар шийдвэл урт хугацааны эрүүл харилцааг бий болгох зорилготой хүмүүсийг судлаад үзээрэй. Хувийн мэдээлэл, намтрыг нь уншиж танилцаад, та хоёрын хоорондын харилцааны тохирлын сорилын дүн, итгэл үнэмшил ба үнэт зүйлийн үнэлгээ зэрэг өөр бусад хэрэгслүүдийг ашиглаарай. Ганц шөнийг өнгөрөөх хүн дэгээдэх зорилготой хүмүүсийг зуучилдаг аппликейшнүүдийг ашиглахаас зайлсхий.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Найз охин, найз залуугаа тачаадан хүсэх мэдрэмж төрж байгаа нь буруу юу?

Мерриам-Вэбстерийн толь бичигт хүсэл тачаалыг “маш хүчтэй, хазаарлаж чадахгүй бэлгийн дур хүсэл; увайгүй байдал” гэж тайлбарлажээ. Зөвхөн энэ тайлбараас л хүнийг дотроос нь шатааж буй, өөрийн хүслээ гүйцээх гэсэн сэтгэл хөдлөл гэж ойлгогдох тул хүсэл тачаалаас болгоомжилбол зохино. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаанд хөнөөлтэй, эрүүл бус зүйл ажээ.

Бэлгийн дур хүсэл төрж, бие биедээ татагдах нь хүсэл тачаалд автахаас өөр гэдгийг анхаараарай. Бэлгийн дур хүсэл төрж, бие биедээ татагдах нь байгалиасаа хүнд заяагдсан хэвийн зүйл. Нөгөө хүндээ татагдах нь төрөлхөөс бидэнд байдаг мэдрэмж бөгөөд үүнд анхааралтай хандах ёстой.

Гэтэл ийм татагдах мэдрэмж нь дийлдэхгүй хүчтэй болоод бүхий л бодол санаа, амь амьдралыг чинь удирдаад эхэлбэл хүсэл тачаал болж хувирч байгаа хэрэг. Гэрлэсэн хосын хувьд ч гэсэн бэлгийн харьцаанд орох нь зүй зохистой зүйл боловч хүсэл тачаалд автах явдалд орон зай өгөх ёсгүй. Гэрлэсэн хосууд бэлгийн харьцаанд орохдоо нэг нэгэндээ өөрийгөө зориулах, өгөх, харилцан таашаал авах хандлагатай байх учиртай. Энэ чанарууд бол тачаалын яг эсрэг юм.

Хүмүүс хүсэл тачаалд автаж соригдох явдал түгээмэл гардаг. Гэвч ийм хүчтэй хүсэлдээ дөрлүүлэхгүй байх нь ёс суртахуунтай чанар юм. Гэрлэхээс өмнөх харилцаанд хайр тухайн хоёр хүнийг нэгдүүлж, цаг хугацаа өнгөрөх тусам үерхэл, сүй тавих зэргээр улам дотносдог ч зөвхөн тачаалаас татгалзаж байж л цаашдаа сэтгэлзүйн хувьд бат холбоо үүсэх суурь болно.

Би одоохондоо хүнтэй үерхэх бодолгүй байна. Гэтэл одоо надад сайн хандаад, сэтгэл алдраад байгаа хүнд би яаж хандах ёстой вэ?

Хэзээ хүнтэй үерхэх, харилцаа үүсгэх талаараа өөртөө ийм тодорхой шийдвэр гаргасан байгаа чинь үнэхээр гайхалтай. Чамд сайн болсон хөвгүүн/охинд дэмий горьдлого төрүүлэхгүйн тулд үерхэхгүй, харилцаа үүсгэхгүй гэдгээ хэрхэн эвтэйхэн, гомдоохгүйгээр ойлгуулах талаар санаа тавьж байгаад чинь бас баяртай байна! Зорилгодоо үнэнч, зан чанарын хувьд төлөвшиж байгаагаа чи үүгээрээ харуулж байна.

Эсрэг хүйсийн хүнд сайн болох, сэтгэл алдрах нь байгалийн жам ёсны үзэгдэл бөгөөд айгаад байх зүйл биш. Ийм мэдрэмж төрж байгаагаа анзаарч, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Гэхдээ мэдрэмждээ хөтлөгдөөд яаран харилцаа эхлүүлээд, үерхээд байх шаардлагагүй. Бодоод үз л дээ. Одоо чи ирээдүйн зорилгодоо анхаарлаа хандуулснаараа цаашид чамтай адилхан зорилгод хүрэхийн төлөө зүтгэж байгаа хүнтэй учрах боломж илүү их болох магадлалтай шүү дээ! Тийм учраас, одоо эсрэг хүйсийн найзуудтайгаа хэрхэн харилцаж байж болох хэдэн зөвлөгөөг хүргэе. Үүнд:

Нөхөрлөлдөө хил хязгаар тавих

Эсрэг хүйсийнхээ хүнээс хэрхэн (эелдгээр) татгалзах вэ?

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Гар хангалга хийхэд зүгээр үү?

Үүний талаар нэгдмэл ойлголт авахын тулд тодорхойлолтыг нь харъя. Гар хангалга гэдэг нь бэлгийн таашаал авах зорилгоор бэлэг эрхтнээ өдөөхийг хэлнэ.

Энэ талаар ярихын тулд эхлээд хэдэн баримт авч үзье:

Донтолт

Өөрийгөө буруутгах мэдрэмж

 Guilt

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Бэлгийн харьцааг ил тодоор харуулсан контентыг шууд л үзэж сонирхох боломжтой болсон өнөөгийн нийгэмд оюун санаагаа бид хэрхэн “цэвэр ариунаар” хадгалах юм бэ?

Харамсалтай нь, бэлгийн харьцааг ил задгай харуулсан материалаар хальж бялхаж байгаа манай нийгэмд үүнээс зайлсхийх боломжгүй юм шиг санагдаж байна. Гэвч энэ салбар дээр эерэг хандлагыг өөртөө төлөвшүүлэхийн тулд хэдэн бодит алхам хийх боломжтой юм.

Юуны түрүүнд бие биеийнхээ өмнө өөрийн явц байдлыг хариуцлагатайгаар илэн далангүй тайлагнаж, цэвэр ариун байдлаа хадгалах тал дээр бие биедээ урам өгөх адил хүйсийн, эрүүл харилцаатай бүлэг найзуудтай болох хэрэгтэй. Аюулгүй сонголт® сургалтад хамт суусан адил хүйсийн найзуудтайгаа ийм бүлэг эхлүүлэх нь маш тохиромжтой. Олуулаа бол хүчтэй байдгийн зэрэгцээ чамтай адил санаа бодолтой найзууд чинь энэ аян замд хамт яваа гэдгийг мэдэх нь маш том түлхэц болно.

Түүнчлэн гэрийн компьютер юм уу утасныхаа аппликейшнүүдэд шүүлтүүр хийх программуудыг судлаад үзээрэй. Хэдийгээр иймэрхүү программууд төгс сайн биш ч гэлээ порнограф болон өөр хууль бус контентуудыг шүүлтүүрдэхэд чинь тусалж чадна. Түүнчлэн, ижил зорилготой найзууд чинь чамтай адилхан программ ашигладаг бол бэлгийн ариун байдлаа хадгалахад бие биеэ урамшуулахад чинь туслах, бие биеэ хянаж, тайлагнах өгөгдөл ч бас ийм ихэнх аппликейшнд байдаг.

Бүх хүн алдаа гаргадаг тул чи ч бас заримдаа алдаа гаргаад байвал, бэлгийн цэвэр ариун байдлаа сахих шийдвэрээ дахин шинэчилж, үүндээ хүрэх алхмуудаа дахиад хийж эхэлбэл ямар ч байсан үр дүнгээ өгнө гэдэгт итгээрэй. Чи ганц бие юм уу гэрлэсэн байлаа ч порнограф үзэх гэх мэтээр яг энэ салбар дээр байнга ялагдаад байвал энэ асуудлаа шийдэхийн тулд туршлагатай сайн сэтгэлзүйчээс юм уу цуглааныхаа зөвлөгчөөс зөвлөгөө авч ажиллахыг уриалж байна.

Бэлгийн боловсролын нэгэн хэлбэр маягаар порнограф үзвэл БОЛОХ уу? Цаг нь ирээд, бэлгийн харьцаанд орохдоо бид юу хийх ёстойгоо өөр хаанаас олж мэдэх юм бэ?

Гэрлэснийхээ дараа эрүүл, баялаг бэлгийн амьдралыг бий болгохоор бэлдэж байгаа бол порнограф танд тус болохгүй. Порнографын тухай судалгаанд суурилсан хэдэн үндсэн баримтуудыг энд дурдъя. Үүнд:

Пеннисльваниийн Их Сургуулийн Танихуйн заслын төвийн боловсролын салбарын захирал, сэтгэл засалч Др. Мэри Энн Лэйден ингэж хэлжээ:

“Интернэт порнографаар дамжуулж хүмүүст өгч байгаа ойлголтууд нь сэтгэлзүйн хувьд маш хортой, худлаа, мөн арилгах, ухраах боломжгүй зүйлс бөгөөд үр дагаврыг нь тоохгүйгээр зөвхөн мөнгө л олох сонирхолтой хүмүүсийн хийж байгаа ажил юм. ”

Бид өсвөр насныхныг хамгийн муу муухай зүйлсээс хамгаалж, хамгийн сайн сайхан зүйлийг л өгөх өртэй бөгөөд үүнийхээ төлөө хамаг ухаарал ойлголт, боловсрол, туршлагаа дайчлан, аль нь аль вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм.

Бэлгийн дур хүслээ дарах арга мэтээр порнограф юм уу гар хангалгын авч үздэг тийм бэлгийн боловсролын хөтөлбөр, хичээлийг бид огт хүлээн зөвшөөрөхгүй.

Харин үүний оронд, “олон нийтэд зориулсан бэлгийн боловсрол”-ын хөтөлбөртэй харьцуулахад хавьгүй илүү үр дүн гаргадаг тэвчих хөтөлбөрүүдийг ашиглаад сургууль дээр бэлгийн харилцааны талаар хүүхдүүдэд заах ёстой гэж үзэж байна. Мөн гэр бүлүүд үр хүүхдэдээ насанд нь тохирсон байдлаар энэ талаар зааж сургах явдал үүнтэй байнга хавсарч явагдаж байх ёстой.

Гэр бүлийн хоёр бэлгийн харьцаа үйлдэж байхдаа хамтдаа порно үзэх нь буруу юу?

Тийм ээ, гэрлэсэн ч бай, үгүй ч бай аливаа хүн порнографт автах нь огтоосоо буруу. Энэ нь бэлгийн харьцааны утга учиртай, нууцлаг чанарыг үгүй хийж, буруу зөрүү хүлээлтүүдийг дэвэргэж, эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч сэтгэл зүй, бие махбодын хохирол авчирдаг. Порнографын үйлдвэрлэл нь хүний наймаатай нягт уялдаатай бөгөөд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж байдаг. Порнографт автсан хүмүүс үүнийгээ үнэ төлөлгүй үзлээ ч гэсэн цаагуураа бол энэ хорон муухайн үйлдвэрлэлийг шууд бусаар дэмжиж байгаа хэрэг. Унтлагын өрөөндөө порнографыг оруулж ирэх санал та гаргаж байгаа бол нэгэн зэрэг олон хамтрагчтай баймаар байна гэж хань ижилдээ хэлж байна л гэсэн үг. Гэрлэсэн хүмүүс бэлгийн амьдралдаа амт нэмэх өөр эерэг арга зам олон бий. Гэвч порнограф бол үүний нэг яавч биш ээ.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Би онгон биш. Гэхдээ би өөрийгөө өөрчилж гэр бүл болох хүртлээ бэлгийн харьцааг тэвчиж хүлээмээр байна. Би яаж үүнийг хийх вэ?

Гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчихийг хүсэж байгаад чинь би үнэхээр их баяртай байна. Ирээдүйнхээ төлөө чиний хийж чадах хамгийн сайн шийдвэр бол энэ мөн. Алдаа бол төгсгөл биш гэдгийг хэлж чамайг урамшуулмаар байна.

Эхэндээ чамд амаргүй байж болох юм. Гэхдээ амлалтдаа хүрэхэд чинь дараах бяцхан шийдвэрүүд тусалж чадна:

Амлалтдаа хүрэхийн тулд чи шийдэмгий, тууштай зан чанартай болох шаардлагатай. Харин хуримынхаа өдөр эргээд харахад энэ бүхэн үнэхээр үнэ цэнтэй зүйл байх нь дамжиггүй!

Бэлгийн харьцаанд орчихсон хүнийг би яаж хүлээж авах юм бэ?

Бид хүн учраас заримдаа уруу татагдаж, ухаалаг бус сонголт хийж, өөрсдийгөө болон өрөөл бусдыг шархлуулсан алдаа гаргах нь бий. Гэр бүл болохоосоо өмнө бэлгийн харьцаанд орох нь бидний ирээдүйн харилцаанд бүгдэд нь үр дагавар учруулдаг.

Хэрэв үерхэж байгаа хүн чинь өмнө нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаатай байсан нь чамд таагүй санагдаад байвал үүнийгээ түүнд хэлэх хэрэгтэй. Өмнөх бэлгийн харьцаанаас бэлгийн замын халдвар авсан эсэх нь чиний сэтгэлийг зовоож байж ч болох юм. Хэрэв тэр гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчиж чадах эсэхдээ эргэлзэх юм уу, гэрлэлтийн өмнөх бэлгийн харьцааг нэг их сүртэй зүйл биш гэж үзэж байгаа бол чиний хувьд энэ харилцааг хэвээр хадгалах нь хүндрэлтэй, бас хортой байж болох юм.

Тухайн хүн бэлгийн харьцаанд орлоо гээд бүх юм дуусчихлаа гэсэн үг биш. Яг одоогоос эхлээд гэр бүлтэй болтлоо бэлгийн харьцаанд дахин орохгүй байх сонголтыг тэр хүн хийх боломжтой. Хэрэв тэр гэрлэхээс өмнөх бэлгийн харьцааг тэвчих шийдвэр гаргах хүсэлтэй байвал түүнийг байгаагаар нь хайрлаж, хүлээн авч, өнгөрснийг нь ардаа орхиод, цаашид аз жаргалтай, сэтгэл ханамжтай гэрлэлтэд хөтлөх эрүүл, шинэ харилцааг түүнтэй үүсгэхэд бэлэн байгаа эсэхээ чи өөрөө шийдээрэй.

Бэлгийн харьцаанд орсон, бэлгийн идэвхтэй амьдралтай байсан хүнтэй жинхэнэ хайр, бүрэн зориулалт дээр суурилсан харилцааг бий болгох нь илүү их хүч, тэвчээр шаардаж болно. Тийм тохиолдолд, итгэж болохуйц насанд хүрсэн хүнээс та хоёр заавар зөвлөгөө авч, нөхцөл байдлаа хэлж ярьж, тайлагнаж, тусламж авах нь зүйтэй.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Би гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчиж чадна гэдэгтээ яаж итгэлтэй болох вэ?

Үнэнийг хэлэхэд, гэрлэх хүрт лээ бэлгийн харьцааг тэвчих шийдвэр ганцхан удаа гаргаад л өнгөрөх нь хангалттай биш. Чи том, жижиг аливаа зүйл дээр энэ шийдвэрээ байнга хамгаалж, сахих ёстой болно. Ялангуяа, уруу татлагад орох үед маш хэцүү байх бөгөөд шийдвэртээ үнэнч байхад чамаас шийдэмгий, тууштай зан чанар, өөрийгөө хянах чадвар шаардагдана.

Чамайг хариуцлагатай байгаа эсэхийг чинь асууж, ярилцаж байх хэн нэгэнд энэ шийдвэрээ хэлбэл бэлгийн харьцааг тэвчих сонголтдоо үнэнч байхад чинь маш их дэмжлэг болно. Тэр хүн сонголтдоо үнэнч байхыг чинь сануулж байх хэрэгтэй. Тэр бол эцэг эх, багш, удирдагч, зөвлөгч гэх мэт насаар ахмад, итгэж болохуйц хүн чинь байх ёстой. Тэгэхлээр чи өөрийн амьдралд, ялангуяа, эсрэг хүйстэнтэй холбоотой өрнөж байгаа зүйлийнхээ талаар тэр хүнд ярина гэсэн үг. Ингэх нь чамд маш их ашигтай бөгөөд энэ асуудал дээр ганцаараа биш гэдгээ мэдсэнээр улам зоригтой тууштай байхад тусална!

Чи хүнтэй үерхдэг бол ‘‘буцаж эргэх боломжгүй зурвас’’-ыг давах уруу татлагад орж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхийх шийдвэр гаргаарай. Энэ бол бэлгийн дур хүсэл өдөөгдөж, чиний тархи ажиллахаасаа илүү дурлалын дааврынхаа нөлөөнд автаж, яах ийхийн зуургүй бэлгийн харьцаанд ороход хүргэх тийм нөхцөл байдлыг хэлж байгаа юм. Бэлгийн харьцаа үйлдэхэд хүргэх оршил болох үйлдлүүдээс зайлсхий. Үерхэж байгаа хүнтэйгээ хоёулхнаа байхгүй, гэр бүлийнхнийгээ эзгүйд, юм уу эсвэл хаалга нь хаалттай өрөөнд хоёулхнаа үлдэхгүй гэсэн шийдвэрийг ӨНӨӨДӨР, ОДОО гарга.

Эцэст нь, оюун бодлоо юугаар тэжээж тэтгэж байна вэ гэдгээ анзаар. Эсрэг хүйсийн хүнийг хүсэх бэлгийн сэрэл төрүүлэхээр материалуудаас хол бай. Өнөөдөр олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслүүдээр (сэтгүүл, интернэт, кино гэх мэт) бэлгийн дур хүслийг өдөөсөн дүрс зураг үерийн ус мэт цутгах болсон тул тэдгээр нь жинхэнэ харилцааг үнэлэн эрхэмлэх чадварыг маань үгүй хийх чадалтай гэдгийг анзаарах ч сөхөөгүй дасал болж, автаад явж байна.

Гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчих шийдвэртээ итгэл төгс болж, хуримын өдрөө хүртэл шийдэмгий, тууштай хүлээхэд чинь дээрх зөвлөгөөнүүд тус болно гэж найдаж байна.

Өсвөр насныхны бэлгийн цэвэр ариун байдал яагаад тийм чухал юм бэ? Завхайрал, садар самуунаас зайлсхийхийг хүмүүс яагаад тийм ч их ярьдаггүй юм бэ?

Бэлгийн дур хүслээ ямар ч хэмжээ хязгааргүйгээр илэрхийлж байвал “эрх чөлөөтэй” байгаагийн тэмдэг баталгаа гэсэн гажууд үзэл санааг олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн ахуй соёлын хэлбэрээр хүчтэй сурталчилж байгаа явдал бол завхайрал, садар самуунд автахгүй байхын чухлыг яриад байдаггүйн гол шалтгаануудын нэг юм. Гэтэл бодит амьдрал дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүлийн харилцаанаас гадуур бэлгийн харьцаа үүсгэснээрээ өөрийгөө буруутгах мэдрэмж, ичгүүр гутамшгийн дарамтад орж, хүнтэй суугаагүй байхдаа жирэмслэх, бэлгийн замын халдварт өртдөг. Цаашилбал, завхайрал, садар самуунаас зайлсхийж амьдрах зорилготой хүмүүсийг нийгэм дэмжиж урамшуулж чадахгүй, харин яг эсрэг байдлыг нь буюу бараг бүх зүйлийг бэлгийн дур хүсэлтэй холбосон хэв маягийг хөхиүлэн дэмжиж байна.

Гэрлээгүй байгаа хүмүүсийн хувьд завхайрал, садар самуунаас хол явах нь гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаанаас үүддэг сэтгэл санааны элдэв үр дагавар, бэлгийн замаар дамжих халдварууд, жирэмслэх зэрэг эрсдэлээс ангид байх эрх чөлөө авчирдаг. Ингэснээрээ зорилготой амьдрах, бэлгийн харьцаанд орохын төлөө биш, таныг хэн бэ гэдгээр чинь таньж мэдэх хүсэлтэй хүнтэй үерхэж, нөхөрлөх, ирээдүйн хань ижилтэйгээ жинхэнэ дотно харилцааг үүсгэх, өөрийгөө болон өрөөлийг хүндлэх, дэмий асуудлуудад хүлэгдэхгүйгээр нөөц бололцоондоо хүртэл бүрэн дүүрэн амьдрах боломжийг олж авдаг.

Маш олон хүн тэвчих-зөвхөн/ариун байдлаа хадгалах тухай бэлгийн боловсролын хөтөлбөрүүд үр дүнгүй байна гэдэг. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

Статистик мэдээллээс аваад үзэхэд үнэн байдал үүний эсрэгээр байгаа юм. Бүх нийтэд зориулсан бэлгийн боловсролын хөтөлбөрүүд (Бэлгийн харьцааны эрсдэлийг бууруулах, БХЭБ) нь өсвөр насныхан/залуучуудын бэлгийн харьцааны талаар тодорхой үр дүнд хүрч байгаа тайлан мэдээ байдаггүй бол тэвчихэд суурилсан хөтөлбөрүүд (Бэлгийн харьцааны эрсдэлээс зайлсхийх, БХЭЗ) харьцангуй үр дүнтэй нь харагддаг.

Of more than a dozen studies,45 have found that abstinence education programs have produced superior outcomes when compared to CSE (SRR) programs. Studies suggesting that CSE (SRR) programs are effective rely on incomplete, biased data.

Мэдээж, тэвчих тухай хичээлүүд дангаараа үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Тиймээс оролцсон хүүхдүүдийн гэр бүл, итгэл үнэмшлээрээ нэгдмэл хамт олон нь үүнийг дэмжин оролцвол хамгийн сайн үр дүн гарна.

Хэрэв би гэрлэхгүй бол бэлгийн харьцаанд орж чадахгүй гэсэн үг үү?

Тийм ээ, чиний зөв. Бэлгийн харьцаа, гэр бүл хоёр цугтаа байдаг. Учир нь бэлгийн харьцаа нь эр, эм хоёрыг холбодог бие махбодын нарийн нандин үйлдэл юм. Энэ нь зөвхөн хоёр биеийг холбоод зогсохгүй сэтгэл санаа болон сүнсний хувьд ч хос хоёрыг холбодог! Бэлгийн харьцаа бол хүмүүсийг амьдралынх нь турш, үүрд мөнхөд холбох хүчтэй бэлэг юм.

Гэхдээ бэлгийн харьцаа нь хоёр хүнийг насан туршид нь холбодог шигээ мөн амьдралынх нь туршид сүйтгэж бас чадна. Насан туршдаа үнэнч байхаар шийдвэр зориулалт гаргаж гэрлээгүй хоёр хүний дундах бэлгийн харьцаа нь амьдралын янз бүрийн түвшинд хар дарсан зүүд болж хувирдаг. Бие махбодын түвшинд бол төлөвлөөгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварууд. Сэтгэл санааны хувьд, ашиглуулсан мэт мэдрэмж, аюулд орсон, тайван бус, ганцаардсан, хорсож, атаархсан мэдрэмжийг авчирдаг.

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэрлэхдээ үхэн үхтлээ бие биедээ үнэнч байж, бие биеэ нөхцөл болзолгүйгээр хайрлах амлалт өгч, шийдвэр зориулалт гаргадаг. Энэ шийдвэр зориулалт нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өөрсдийгөө бие биедээ бүрэн (бие махбод, сэтгэл санаа, сүнс) зориулах аюулгүй бөгөөд хамгаалалтай харилцаа, хил хязгаарыг бий болгодог.

Ер нь гэрлэх эсэхээ хэн ч урьдаас баталгаатай хэлж мэдэхгүй. Гэхдээ, хэзээ нэгэн өдөр гэрлэх хүндээ өөрийнхөө онгон биеийг хадгалан, ариун байдлаа сахих шийдвэр гаргах боломж өнөөдөр чиний өмнө байна. Одоо л бэлгийн харьцаанд орохгүй бол сайхан юмнаас хоцрох гэж байгаа юм шиг, хэзээ ч гэрлэхгүй байж магадгүй учраас одоо бэлгийн харьцаанд орчихсон нь дээр юм шиг бодолд бүү хуурт. Хамгийн сайн сайхан зүйлээ ямар нэг худал хуурмаг юмаар сольж арилжих уруу татлагад бүү авт. Чиний хүлээсэн цаг хором бүр үнэ цэнтэй байжээ гэдгийг ойлгох цаг ирнэ гэдгийг би батлан хэлэх байна.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Найз охинтойгоо бэлгийн харьцаа үйлдэхгүйгээр нэг гэрт ороод хамт амьдарч болох уу?

Нэгдүгээрт, гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцааг тэвчих талаар ойлгож, ийм үзэл үнэмшлээр сонголт хийж байгаад чинь баяр хүргэе. Чи болон ирээдүйн хань ижил чинь ийм сонголт хийсэндээ харамсахгүй бөгөөд хожим хойно эрүүл харилцаатай гэр бүлийг бий болгох боломжоо илүү их болгох хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.

Гэхдээ хэдийгээр бэлгийн харьцаанд орох зорилгогүй боловч найз охинтойгоо нэг орон дээр унтаж болохгүй гэж сануулж зөвлөх байна. Яагаад гэдэг шалтгаан нь энгийн юм. Сорилт, уруу татлага гэж зүйл бий. Бусад хүмүүс дэргэд чинь байхгүй, хариуцлагатай байхыг шаардахааргүй нөхцөл байдалд хоёулхнаа үлдэх нь буруу шийдвэр гаргахад хүргэдэг жор билээ. Хамт хонодоггүй, энэ талаар маш хатуу шийдвэр гаргасан хүмүүсийн хувьд ч гэрлэлтээс өмнөх бэлгийн ариун байдлаа хадгалах нь маш хэцүү байдаг.

Хамтдаа нэгнийдээ хонох нь хамтран амьдрах шийдвэр гаргахад хөтөлдөг. Та болон таны найз охин гэрлэнэ гэсэн шийдвэртэйгээр үерхэж байгаа боловч хамтран амьдраад эхлэх юм бол салах магадлал 50-80% болж нэмэгдэнэ гэдгийг санах хэрэгтэй. Гэрлэхээс өмнө тусдаа амьдрах, өөр өөр газар унтах нь гэрлээд амжилттай байх магадлалыг дээд цэгт нь хүргэж байгаа юм.

Та саяхан найз охинтойгоо хамт хоносон бол үүнийгээ болихын тулд амьдрал ахуйн байдлаа хэрхэн зохицуулах вэ гэдэг талаараа түүнтэй ярилцаад үзэхийг зөвлөж байна. Хамт хонохгүй байх, хамтран амьдрахгүй байх шийдвэр гаргаж, харилцаандаа өөрчлөлт хийхэд эхэндээ эвгүй байж болох ч энэ бол хийх ёстой зөв зүйл бөгөөд сүүлд гэр бүлийн харилцаанд элдэв асуудал гарахаас сэргийлэх боломжийг нэмэгдүүлэх болно.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Ганцаараа байх үедээ ханьсах мэдрэмж, хэн нэгнээс сэтгэл санааны дэмжлэг авах хэрэгцээгээ яаж хангах юм бэ?

Ганц бие байх үед ханьсах, хайрлан дурлах хүсэл төрөх нь ойлгож болох зүйл. Хайр дурлалын харилцаа, гэрлэлт нь өөр нэг хүний хувьд онцгой нэгэн хүн нь болох, хэн нэгэнтэй хамт байх, гэрлэсний дараа бол бэлгийн дотно харилцаа үүсгэх, үр хүүхэдтэй болох гэх мэт олон чухал хүслээ биелүүлэх амлалт мэт харагдаж байж болох юм. Ийм мэдрэмжүүд бидэнд байгалиас өгөгдсөн билээ.

Гэвч ганц бие байх нь хэцүү ч гэлээ боломж бололцоо дүүрэн үе гэдгийг ойлгоосой гэж хүсье. Аз жаргалгүй, сэтгэл ханамжгүй байдлаа хайр дурлалын харилцаа, гэрлэлтээр шийдвэрлэж болно гэх андуу ойлголтод бүү автаарай. Хайр дурлалын харилцаа үүсгэснээр өөрийгөө хөгжүүлэх тал дээр бэрхшээл саад үүсэж, харин гэр бүлийн харилцаанд заримдаа сэтгэл санааны асуудлууд хүндрэх тохиолдол бий. Үнэндээ ямар ч найз залуу, найз бүсгүй, хань ижил ч хангаж өгч чадахгүй олон хэрэгцээ бидэнд байдаг. Яг одоо бол та өөрийнхөө сонголтоор ганц бие байгаа биш байлаа ч хувийн өсөлт хөгжил дээрээ анхаарч, эрүүл харилцаатай найз нөхөдтэй болж, өөртөө зөв хүнийг олох гэхээсээ өөрөө зөв хүн болохын төлөө хичээл зүтгэл гаргах зэргээр энэ үеийг өөрийнхөө сайн сайхны төлөө ашиглах сайхан боломж байна гэдгийг дуулгая.

Ганц бие хүмүүс насан туршдаа ганцаараа амьдрах дуудлагатай гэж өөрийгөө үзээд ганцаараа явах юм бол бэлгийн хэрэгцээгээ яаж хангах юм бэ?

Бэлгийн харьцаатай холбоотой бүхнээр хахаж цацсан өнөөгийн нийгэмд ганц бие хүмүүс бэлгийн харьцааг тэвчиж амьдрах нь үнэхээр бэрх санагдаж байж болно. Бид та бүхний нөхцөл байдлыг сайн ойлгож байна. Гэхдээ амьдралынхаа энэ шийдвэрлэх чухал үед биеэ дээд зэргээр захирахыг уриалж байна. Амьдралынхаа энэ чухал салбар дээр итгэл үнэмшлээ уландаа гишгэх аваас ямар ч сайн зүйл ирэхгүй ээ. Бэлгийн харьцааны тал дээр задгай замбараагүй байснаараа хувь хүний болон сүнслэг өсөлтдөө хохирол учруулж, ирээдүйд гэрлэнэ гэж бодож байсан бол тэр харилцаагаа үнэгүйдүүлж байгаа хэрэг юм.

Завхай зайдан байдал, порнографд автах зэрэг нь сэтгэлзүйн болон сүнслэг чадваруудыг чинь сулруулдаг. Үүгээр та хэрэгцээгээ “хангах” биш, харин ч энэ зүйлсэд автсанаар бэлгийн харьцааны тал дээрх бэрхшээл зовлон чинь улам нэмэгдэх эрсдэлтэй. Бэлгийн амьдралдаа хариуцлагатай буюу хямгатай хандаж, завхайрал, садар самуунаас зайлсхийх сонголт хийх хэцүү байж болно. Гэвч амьдралд илүү тустай.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Гэрлэсэн хосууд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл ашиглах нь ёс зүйд нийцэх үү?

Зарим шашин, уламжлал заншлаар бол жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл ашиглахыг эсэргүүцдэг. Бид ямарваа хүний амь нас үнэ цэнтэй гэж, үр тогтсон (эр бэлгийн эс өндгөн эстэй нийлсэн) үеэс амьдрал эхэлдэг гэж үздэг. Тийм учраас, жирэмслэлтээс хамгаалах зарим аргуудыг ашиглаад үр тогтохоос сэргийлэх нь буруу гэж үздэггүй. Харин жирэмслэлтийг хянах аргууд гэж нэрлэгдэж байгаа үр хөндөх хэлбэрээр (үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд орж ирж бэхлэгдэхэд саад болсноор хүний амь насыг авч байгаа аргууд) явагддаг аливаа арга замыг үл дэмжинэ.

Гэрлэсэн хүмүүс, жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар асуулт, санаа зовж буй асуудал байгаа хүмүүс байвал итгэл хүлээхүйц сэтгэлзүйч, цуглааны удирдагч, зөвлөгчтэй - spiritual leader уулзаж зөвлөгөө авахыг зөвлөе.

Гэрлэсэн хос харилцан бие биедээ гар хангалга хийж өгөх нь буруу юу?

Гэрлэсэн хосын хувьд хэн хэн нь хүлээн зөвшөөрч байгаа бол харилцан бие биедээ гар хангалга хийж өгөх нь хэмжээ хязгаарыг давсан үйлдэл гэх шалтгаан ихэнх тохиолдолд байхгүй.

Энэ үйлдэл, мөн хурьцлаас өөр байдлаар бэлгийн дур хүслээ хангах хэлбэрүүдийг ашиглах эсэхээ хос хоёр өөрсдөө шийдэх нь зүйтэй гэж бид үзэж байна.

ГЭХДЭЭ санах ёстой чухал зүйл бий. Үүнд:

Гэрлэсэн хосын бэлгийн амьдралтай холбоотой өөр асуудлууд байвал гэрлэсэн хосын асуудлаар зөвлөгөө өгдөг, мэргэжлийн туршлагатай сэтгэлзүйч, цуглааны зөвлөгчтэй-spiritual advisor уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Манай аав ээж салж сарниж байсан, би ирээдүйд эрүүл харилцаатай гэр бүлийг яаж цогцлоох вэ?

Аав ээж чинь салж сарниад, хүүхэд байхаас ийм шаналал зовлон амссан гэдгийг чинь сонсоход үнэхээр харамсалтай байна. Таны хувьд, гэр бүлийн харилцааны доголдол нь тодорхой асуудлаас үүдэлтэй юм уу эцэг эхийн үлгэр дуурайл дутмагаас болсон бол ирээдүйд гэрлээд, гэр бүлтэй болоод харилцааны асуудлын энэ давтамжаас хэрхэн ангижрах тал дээр хүчин мөхөстөж байгааг чинь сайн ойлгож байна.

Гэвч итгэл найдвар бий шүү гэж танд урам өгөхийг хүсэж байна! Хүүхэд байхдаа санаанд оромгүй хэцүү бэрхийг туулсан ч том болоод эрүүл харилцаа, тогтвортой гэр бүлийг бий болгож чадсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүх түүх зөндөө бий. Үнэндээ, харилцааны хүнд асуудалтай гэр бүлд өсөн торнисноороо гэр бүлийн харилцааны ямар доголдол, буруу зан байдлуудаас зайсхийх ёстойгоо сайн ойлгож авсан гэдгээ ч маш олон хүн гэрчлэн ярьдаг.

Одоо бол ирээдүйн хань ижил, үр хүүхдийнхээ төлөө эрүүл, тогтвортой харилцааг үүсгэхэд хөрөнгө оруулалт хийх цаг юм шүү. Аюулгүй сонголт® хөтөлбөрийн сургалтад чи хамрагдаж байгаагаараа ирээдүйд сэтгэлзүй, харилцааны хувьд эрүүл саруул хань ижил, эцэг эх болох хүсэлтэй байгаагаа бодитоор харуулж байгаа хэрэг.

Одоо амьдарч байгаа гэр бүлийн чинь нөхцөл байдал хэцүү байсан ч гэлээ урам зориг авч, эрмэлзэл тэмүүллээ өрдөх өөр эх сурвалжуудыг олоорой гэж зөвлөе. Гэрлэлт, гэр бүлийн амьдралд өөрийгөө бэлдэхэд чинь тус болох тоолшгүй олон ном, сургалт, хөтөлбөрүүд бий шүү. Хэрвээ танайхан цуглаанд явдаг-faith tradition бол цуглааны удирдагч нар-spiritual leaders, цуглааныхан-congregation чинь урамшуулж зоригжуулж, дэмжлэг үзүүлэх эх сурвалж байж чадна.

Эцэст нь хэлэхэд, ирээдүйд гэрлэсний дараах амьдрал чинь төгс төгөлдөр байх албатай биш ээ. Хамгийн үлгэр жишээ айлуудад ч хань ижил, үр хүүхэдтэйгээ хэрхэн харилцахаа мэдэхгүй болоход хүрэх сорилго бэрхшээл тулгардаг. Гэвч итгэл үнэмшлээ баримталж, тууштай байж, найз нөхөд, хамаатан садан, итгэлийн хамт олны-faith community дэмжлэгийг авах аваас гэрлэлт, гэр бүлийн тал дээр гэрэлт ирээдүй өмнө чинь байгаад итгэлтэй байж болно.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Бид бэлгийн харьцаагүйгээр амьдрах боломжтой юу?

Хариулт нь тийм! Бэлгийн харьцаагүй байлаа гээд чи үхчихгүй. Хэрэв тэгдэг байсан бол ихэнх өсвөр насны хүүхдүүд үхэх байсан. Насанд хүрэгсдээс ч олон хүн үхэх байсан биз.

Хүн бүр бэлгийн харьцаанд ордог байхад хэрэв чи бэлгийн харьцаанд орохгүй байгаа бол хэнд ч тоогдохгүйдээ л тийм байгаа, сайхан юмнаас хоцроод байгаа мэт яриа маш их байдаг. Гэвч энэ бол худлаа! Хүний үнэ цэн түүний хэр олон удаа бэлгийн харьцаанд орсноор хэмжигдэхгүй.

Мэдээллийн хэрэгслээр бэлгийн харьцаа бол маш чухал, хүн бүр ийм харилцаанд ордог гэсэн мэдээлэл явж байж болох юм. Энэ бас л худал. Бид бол хүн, өөрийгөө хянан захирах, шийдвэр гаргах чадвартай бодгаль. Хэрэв бид бэлгийн харьцаанд орохгүй гэж шийдсэн бол энэ шийдвэртээ үнэнч байх боломжтой. Ийнхүү бид хэн нэг хүний хэлснийг дагахын оронд, өөрийн итгэсэн зүйлийн төлөө тэсэж чадсандаа бахдан баярлах цаг ирнэ.

Гэр бүлийн хоёр нөхөн үржихүйн зорилго агуулалгүй (хүүхэд төрүүлэхгүй гэж шийдээд) бэлгийн харьцаа үйлдэх нь буруу юу?

Тийм биш ээ. Заавал үр хүүхэд гаргах зорилгогүйгээр ханьтайгаа бэлгийн харьцаанд орох нь буруу биш

Бэлгийн харьцаанаас ирдэг олон ерөөл, бэлгийн нэг нь үр хүүхэдтэй болох явдал билээ. Хүүхдүүд гэр бүлд аз жаргал авчирдаг бөгөөд өмнөх үеийнхнээ хайрлан халамжилж, тэжээн тэтгэх дараагийн үе бол тэд юм. Мөн хойч үеэ төрүүлж, өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлж, хамгаалж, тэжээж тэтгэх хүмүүс ч бас тэд билээ. Бэлгийн харьцаанаас амсаж болох өөр нэг чухал бэлэг бол таашаал мэдрэх. Нөхөр, эхнэр хоёр жирэмслэх зорилгоор юм уу жирэмслэхийн тулд биш байлаа ч бие цогцоороо, сэтгэл хөдлөлөөрөө, сүнслэг байдлаараа нэгдэн нягтарч, таашаал жаргал амсдаг.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Ижил хүйсийн хүнээ анзаарах, таалах мэдрэмж төрөөд байвал би ижил хүйстэн гэсэн үг үү?

Юуны түрүүнд, ийм сэтгэгдэл ганцхан чамд л төрөөд байгаа юм биш ээ гэдгийг хэлэх байна. Бэлгийн чиг хандлагын талаар эргэлзээ төрөх явдал өсвөр насныхны дунд элбэг тохиолддог.

Чамд төрж байгаа эргэлзээтэй/ойлгомжгүй мэдрэмж, янз бүрийн сэтгэл хөдлөл мөн ‘‘Би ингэхэд хэн юм бэ?’’, ‘‘Эрэгтэй хүн юм уу, эмэгтэй хүн байна гэж юу гэсэн үг юм бол?’’, ‘‘Би эсрэг хүйсийнхээ хүний талаар юу гэж боддог вэ?’’ гэх мэт олон янзын асуулт бол хүний өсөлт төлөвшлийн үйл явцад тохиолддог хэвийн үзэгдэл гэдгийг баттай хэлж болно. Чиний насан дээр бэлгийн дур хүсэл, мөн дотно харилцаа, түшиг тулгуур, сайшаал дэмжлэг хүсэх явдал маш олон янз, хэлбэрээр илэрч болно.

Өөр юу нийтлэг байдгийг мэдэх үү? Ижил хүйсийн чинь хүн чамд сэтгэл татам, дур булаам, биширмээр, сонирхолтой харагдах. Өсвөр насныханд төдийгүй насанд хүрэгсдэд ч мөн адил ийм мэдрэмж төрдөг. Тухайн хүний зан чанар, гадаад үзэмж, авьяас чадвар чамд таалагдаж болно. Тиймээс адил хүйсийн хүнээ аятайхан, дур булаам гэж бодсоноор, бас түүнтэй хамт байх тааламжтай байлаа гээд чи ижил хүйстэн гэсэн үг биш ээ! Өөртөө ижил хүйстэн юм уу, эр, эм аль алинд нь татагддаг бисексуал гэж нэр хаяг өгөх хэрэггүй.

Гэвч чамаар бахдуулж, бишрүүлэх дуртай байгаа, ижил хүйстний бэлгийн харьцаанд орохыг ятгаж байгаа ижил хүйсийн хүнтэй бол маш болгоомжтой харьцах ёстой. Тэд бэлгийн чиг хандлагынхаа талаар төөрөлдсөн, өөрөө дотроо асуудалтай байх магадлалтай учраас тэдэнтэй харилцахаа аль болох багасгах нь чиний хувьд ухаалаг шийдвэр байх болно.

Адил хүйсийн хүндээ татагдах, сэтгэл алдрах эсвэл ийм уруу татлагад орох нь буруу зүйл биш, харин ийм хүслээрээ удирдуулж, үүнийхээ дагуу үйлдэх нь буруу юм гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. ‘‘Ижил хүйстэн’’ гэдэг нь тухайн хүн хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа юм биш. Харин энэ нь тухайн хүний сонгосон зам, амьдралын хэв маягийг илэрхийлсэн албан нэр томьёо юм. Хүмүүс чамд юу ч гэж хэлж байлаа гэсэн, үнэн хэрэгтээ эрэгтэй, эмэгтэй хүмүүс төрөлхийн гомосексуал/ижил хүйстэн байдаггүй.

Ижил хүйстэн байх нь төрөлхөөс заяагдсан эсэх талаар арав гаруй жилийн маргааны дараа 2008 онд Америкийн Сэтгэл Судлалын Холбооны албан ёсны товхимолд дурдахдаа, судалгааны баримт нотолгоонууд нь хүний аль нэг генээс буюу удамшлаас хамаарч ижил хүйстэн болж төрдөг гэсэн таамаглалыг үгүйсгэж байгааг мэдэгдсэн байдаг. Харин энэ нь ижил хүйстний чиг хандлагатай болгоход нөлөөлж болох хоорондоо уялдаа холбоотой олон хүчин зүйлийн ердөө нэг нь аж..46 Харвардын Броад хүрээлэнгийн Бенжамин Нииль болон МИТ-ийн хамтран удирдсан олон улсын судлаачдын багийн хийсэн саяхны судалгаагаар ийм дүгнэлт гарчээ: Ижил хүйстэн болоход нөлөөлдөг ямар нэг ген гэж байхгүй бөгөөд хэдийгээр бэлгийн чиг хандлагаа тодорхойлох, ижил хүйстэн болох зэрэгт үүрэгтэй оролцдог генүүд байдаг боловч ижил хүйстэн болохыг нь шийддэг биш, харин багахан, ээдрээтэй нөлөө л үзүүлдэг ажээ.47

Ийм үед зохих тусламжийг авах нь маш чухал алхам юм шүү. Ганцаараа шаналаад, дотроо зөрчилдөөд явах хэрэггүй. Хэрвээ бидэнд хандвал, чамайг чин сэтгэлээсээ сонсож, мэдрэмжийн асуудлаа шийдэхэд чинь хамтран ажиллах сэтгэлзүйчдийг санал болгох боломжтой.

Ижил хүйсийн хүндээ татагдах нь буруу юу?

Энэ бол маш ээдрээтэй сэдэв боловч товчхон хариулахад “үгүй ээ, тийм биш”. Ижил хүйсийн хүндээ татагдах мэдрэмж төрөх нь буруу зүйл биш. Гэвч энэ мэдрэмжээрээ удирдуулсан үйлдэл хийх, ижил хүйсийн хүмүүстэй бэлгийн харьцаанд ороод явах нь ноцтой асуудал байж болно. Чи юм уу өөр таньдаг хүн чинь ижил хүйсийн хүнд татагдах мэдрэмжээсээ болж дотроо зөрчилдөж байгаа бол эцэг эх, эсвэл итгэлийг чинь хүлээдэг халамжлан хүмүүжүүлэгч, сэтгэлзүйч, цуглааны удирдагч-religious leader гэх мэт хүмүүстэй уулзаж ярилцаарай гэж хүсье.

Ижил хүйсийн хүнд татагдах мэдрэмж тээх нь маш их зовнил, шаналал дагуулдаг. Гэхдээ өөрийгөө буруутгах мэдрэмждээ автаад сууж болохгүй. Ижил хүйсийн хүнийг хүсэмжлэх уруу татлагад өртөх нь бидэнд өдөр бүр тулгардаг өөр бусад уруу татлагуудын нэгэн адилаар буруу юм уу нүгэлтэй хэрэг биш. Ийм уруу татлагыг эсэргүүцэж байвал ёс журамтай байгаа хэрэг. Тэгвэл ижил хүйсийн хүндээ татагдах мэдрэмжид автаж байгаа хүмүүс ижил хүйстний бэлгийн харьцаанд орохгүй байж, цаашид хэрхэх талаараа заавар зөвлөгөө эрэлхийлэх үедээ бэлгийн харьцаанаас татгалзах зэргээр уруу татлагыг эсэргүүцэх чадвартай байдаг.

ЛГБТ нарын хүрээлэлд багтдаг, таньдаг хүмүүсээ би дэмжих ёстой юу? Намайг тэдний хайрлах эрх чөлөөг дэмжихгүй байна, ийм болохоор тэдэнд хайртай гэж байгаа минь худал гэж буруутгадаг ЛГБТ хүрээллийн гишүүдэд би юу гэж хариу өгөх вэ?

Чиний ойр дотнынхон дунд ЛГБТ хүмүүс байгаа бол тэдэнтэй харилцаагаа муутгахгүй хадгалахыг нэн тэргүүний зорилго болговол зүйтэй. Ингэхийн тулд тэдэнд хайртай гэдгээ илэрхийлэх, харуулах тодорхой арга замуудыг олох хэрэгтэй. Гэхдээ хайрлах, сайшаан зөвшөөрөх хоёр тэс өөр гэдгийг маш сайн ухамсарлаарай.

Хэдийгээр ижил хүйстний харилцааг нь дэмжих ёстой гэж тулган дарамтлах нь хэцүү байдаг ч энэ бол саяхнаас л бий болж байгаа нөхцөл байдал гэдгийг санах нь чухал.

Түүхээс аваад үзвэл хамгийн хүчтэй, хамгийн тогтвортой нийгэм бол ижил хүйстний харилцааг дэмждэггүй, хүйс, бэлгийн харьцаа чөлөөтэй байх ёстой гэсэн үзлийг дэвэргэдэггүй тийм газрууд байсан гэдгийг харж болно. Чи ижил хүйстний гэрлэлт, хүйсээ солиулах зэрэг ойлголтуудыг нь дэмжихгүйгээр ЛГБТ найзууд, гэр бүлийнхээ гишүүдийн материаллаг болон сэтгэл зүйн хэрэгцээнд дэмжлэг үзүүлж болно. Ийм сэдвээр яриа өрнөх үед бие биеэсээ өөр санаа бодолтой байгаагаа хүндэтгэн, тэдэнд санаа тавьж байгаагаа илэрхийлэх, хайрын үүднээс хэлж ярих нь зүйтэй. Энэ бол ээдрээтэй, маш хувийн шинжтэй асуудал гэдгийг бид сайн мэдэж байна. Тиймээс, эцэг эх, сэтгэлзүйч, цуглааны удирдагч-religious leader нараасаа нэмэлт зөвлөгөө чиглүүлэг аваарай гэж хүсье.

ЛГБТ хүрээллийн нэгэн хэсэг болохоор өөрөө ухамсартай сонголт хийгээгүй, аргагүй байдалд орсон гэж байгаа хүмүүст үнэнийг бид яаж тайлбарлах вэ?

Ижил хүйсийн хүндээ татагдахад хүргэх шалтгаан маш олон янз байна. Нэг зохиолч ингэж тэмдэглэжээ. “Ижил хүйстний харилцаа нэлээд олон хүчин зүйлийн оролцоотойгоор бий болдог байж болох юм... тухайн хүний хувь чанар, харилцаа, сэтгэл зүйн гэмтэл авч байсан юм уу өсөлт хөгжлийн үедээ амссан асуудлууд, ахуй соёлын нөлөө гэх мэт.” Тиймээс ЛГБТ хүрээллийн гишүүн байхаар өөрөө “сонголт хийгээгүй” гэж хэлж байгаа нь үнэний хувьтай байж болно.

Гэлээ ч ижил хүйстэндээ татагдах явдал ямарваа гений удамшил, тийм байдлаар төрсөн гэхээс илүүтэйгээр орчны нөлөөллөөс болдог мэт харагдаж байна. Нэг өндгөн эсийн ихрүүдийн хувьд нэг нь ижил хүйстэндээ татагддаг байхад бусад нь бүгдээрээ тийм биш байж болдог гэдгийг олон судалгаанаас харж болно.48

Ижил хүйсийн хүндээ татагддаг найз нөхөд, гэр бүлийн гишүүн аль нь ч байлаа гэсэн түүнд дэмжлэг үзүүлэх, зөвлөж ярилцахдаа маш сайн мэдээлэл бүхий эх сурвалжаас магадлан харж, лавлаж байж ярилцаарай гэж хүсье. Өөрийнхөө сонголтоор биш, ингээд төрчихсөн учраас ийм байдалтай байна гэж тэр хүн өөрийгөө үнэхээр тэгж бодож байж магадгүй. Хэдийгээр ингэж татагдах сонголт өөрөө хийхгүй байгаа ч үүнийг өөрчлөх хүчин чадал өөрт нь бий гэдгийг ойлгоход нь түүнд тусалж, урам зориг өгөөрэй.

Хэрэг болох бусад эх сурвалжууд:

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Sexting гэж юу вэ? Sexting буюу гар утсаараа нүцгэн зургаа солилцох, бэлгийн харьцааны агуулгатай зурвас бичилцэх нь буруу юу?

Sexting гэдэг нь гар утас, нийгмийн сүлжээг ашиглаад ил задгай зурвас бичилцэж, зураг, бичлэг солилцохыг хэлж байгаа юм. Энэ бол одоо үед өсвөр насныхны дунд тренд болж байгаа үзэгдэл юм. Ихэнх хүүхдүүд үүнийг өндөр технологи ашиглаад сээтгэнэж байгаа төдий зүйл гэж боддог. “Зүгээр л зугаагаа гаргаж байна шүү дээ. Хэнд ч муу юм хийгээгүй байна” гэж тэд хэлдэг.

Гэвч энэ бол худлаа юм. Гэтэл sexting буюу ил задгай зураг, бичлэг, зурвас солилцохыг өөр бусад бэлгийн харьцааны үйлдлүүдтэй адилхан үзэж одоо зугаац, тэгээд төлбөрөө төл гэсэн зээлийн картын маягаар хандах залуу хүмүүс олон болж байна. Чи нүцгэн зураг явуулж, хүлээж авч байгаа бол сүүлд нь төлөөсөө төлж, хохирол амсах болно.

Ил задгай зураг, бичлэг, зурвас солилцохын гол үр дагаврын нэг бол олон нийтэд дэлгэж, шившиглэх явдал байдаг. Ийм зураг, бичлэг, зурвас хүлээж авсан залуучуудын ихэнх хувь нь үүнийгээ бусадтай хуваалцдаг гэдгийг судалгаануудаас харж болно. Зөвхөн найз залуудаа л харуулах зорилгоор чи зураг явуулсан байж болох ч зөвхөн тэр л хараад өнгөрөхгүй байж мэднэ. Нэгэнт л зураг явуулчихсан бол буцаана гэсэн ойлголт байхгүй, үүний үр дагавар ч маш хүнд байж болох юм. Ирээдүйн ажил олгогчид чинь чиний ийм зураг хүрч магадгүй. Эцэг эх чинь ч олж харж магадгүй. Ирээдүйн хань ижил, үр хүүхэд чинь харах болно. Үүнээс болж шархалж гомдох хүн гарч ч таарна аа. МакДаувэл. Ж (2011), Зөвхөн баримтууд (88-89-р тал) номоос авав.

Adapted from McDowell, J. (2011) The Bare Facts (pp 88-89).

Онлайнаар хүмүүст дээрэлхүүлж, мөшгүүлж, спам буюу хэрэггүй зүйлс илгээж багтаамж дүүргэх зэрэг дарамтад орвол бид юу хийх ёстой вэ?

Байнгын өдөөн хатгалгад автаж, дээрэлхүүлж байгаа талаар чинь сонсоод бид маш их харамсаж байна. Хэдэн настай, ямар гэр бүлээс гаралтай гэдгээс үл хамаараад хүнийг дээрэлхэж, доромжилно гэдэг бол түүний эрхэм чанарыг гутаан доромжилж буй хэрэг бөгөөд хохирогчийн бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндэд хүнд ур дагавруудыг авчирдаг. Мөшгөж мөрдөх, онлайнаар мөшгөх болон өөр бусад хэлбэрээр дарамт үзүүлэх нь хэмжих боломжгүй асар гүнзгий шарх шаналгааг үүсгэнэ.

Хэрвээ чи дээрэлхүүлж байсан бол дэмжлэгийн хүрээлэл үүсгэх хэрэгтэй! Эцэг эх, найз нөхөд, цуглааны удирдагч-faith leaders зэрэг хүмүүсийг оролцуулах байна уу, ямар нэг хэлбэрээр чамд санаа тавьж, дээрэлхэлт дарамтыг зогсоох хүсэлтэй хүмүүс байгааг сануулах тийм хүрээллийг бий болго. Дээрэлхэж доромжлох байдал юм уу мөрдөн мөшгөх, дарамт үзүүлэх хэлбэр нь ноцтой хэмжээнд хүрсэн бол үүнийг шийдвэрлэхдээ хууль хяналтын хүмүүсийг ч оролцуулах шаардлагатай байж болох юм.

Ах дүүс, найз нөхөд чинь дээрэлхүүлж дарамтлуулж байгаа шинж тэмдэг анзаарагдвал мэдрэмжтэй хандаад энэ талаар нь тэднээс асууж ярилцахаас бүү цааргал. Хэцүү сэдвээр ярихдаа эхлээд бусдын тухай ярьж байгаа мэтээр дүйвүүлсэн байдлаар яриа өдөж болно. Жишээлбэл, “зарим хүмүүс” дээрэлхүүлээд байна гэнэ ээ гэж хэлж болох юм. Тэгээд энэ асуудал хаа сайгүй байдаг талаар яриад, энэ асуудал дээр арай нүүр хагараад ирэхлээр нь өөрт нь тохиолдож байгаа зүйлийн талаар яриа эхлүүлж, асууж ярилцаарай.

Дээрэлхэх нь хохирогчид маш бодитой, сөрөг нөлөө авчирдаг.

Чамд эсвэл чиний дотнын нэгэнд хэрэгтэй гэж үзвэл туршлагатай сэтгэлзүйчээс зөвлөгөө авахаас бүү цааргалаарай.

Аюулгүй сонголт® сургалтын үеэр оролцогчид олонтоо асуудаг асуултуудыг энэ хэсэгт орууллаа. Гэхдээ энд бэлтгэж өгсөн байгаа хариулт нь бүрэн төгс бүх талыг хамарсан биш гэдэг нь мэдээж учраас онцолж буй асуудлыг илүү гүнзгий судлахын тулд санал болгосон эх сурвалжийн жагсаалтаас холбогдох зүйлсийг уншиж судлаарай.

Надад амиа хорлох бодол орж ирээд байвал би яах вэ?

Чамайг хайрладаг, үнэ цэнтэй гэж боддог хүмүүс байдаг, цөхрөлд автсан байлаа ч найдлага заавал байдаг гэдгийг юуны түрүүнд өөртөө сануул. Яг одоо тэгж санагдахгүй байгаа ч чиний энэ дэлхийд мэндэлсэн нь тодорхой зорилготой юм шүү.

Сэтгэл гутралд автаж, аргаа барсан мэдрэмжийг арилгаж болдог шиг амиа хорлох бодлуудаас салах боломжтой. Чи бол амьдралд тулгарч байгаа шаналал зовлонгоос илүү хүчтэй хүн шүү. Сэтгэл гутрал, амиа хорлох бодол зэрэг нь эмчилж анагааж болохоор өвчин эмгэг мөн.

Чи юу ч хийлээ гэсэн энэ сорилготой ганцаараа нүүр тулах гэж оролдож алдаа бүү гаргаарай. Найз нөхөд, гэр бүл, хөршүүд, хүрээллийнхээ итгэл даахуйц хүмүүст хэлж тусламж ав. Дэмжлэгийн сүлжээгээ үүсгэ. Тэдний түшиг тулгуурт найдаж, сэтгэл мэдрэмжээ нээлттэйгээр хуваалц. Эргэн тойрны чинь хүмүүс анхаарал татах шинж тэмдгүүдийг ажиглахгүй өнгөрөөж магадгүй учраас шууд хэлж ярьж байх нь чухал.

Одоогийн байдлаар амиа хорлох бодол орж ирээд байгаа бол дараах дөрвөн чухал алхмыг яаралтай хийгээрэй. Үүнд:

Зоригтой байгтун. Чиний өмнө ирээдүй, итгэл найдлага байна!

Хэрвээ оролцогч хүүхдүүдэд Аюулгүй сонголт® хөтөлбөрийн сургалтаар яригдаагүй сэдэвтэй холбоотой асуулт байвал (ЛГБТ, бодисын донтолт гэх мэт) эцэг эхтэйгээ ярилцаад үзэхийг, сургуулийнхаа сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмч нараас мэргэжлийн зөвлөгөө аваарай гэж зөвлөөрэй. Мөн Гэр бүл анхаарлын төвд-Монголд байгууллагад хандаж тусламж, зөвлөгөө авч болно.

LOG IN

Амьдралдаа “Аюулгүй Сонголт” хийж амьдар.