Гүнзгийрүүлж үзье
“Зүгээр биш” мэдрэгдэх нь “зүгээр”
Сэтгэл зүйн сайн сайхан байдал эндээс л эхэлдэг.
Өсвөр нас өөрөө олон зүйлд санаа зовох, бухимдах, гуниглаж гонсойх мэдрэмжээр дүүрэн. Хүн бүрийн сэтгэл санаа дээш доош болдог бөгөөд бүх зүйл “зүгээр биш” байгаа мэт мэдрэгдэх нь ч хэвийн юм. Харин өөрт төрж буй мэдрэмжүүдийг таньж, хүлээж авч сурах нь маш чухал.
Өдөр тутмын амьдралдаа бид эерэг сэтгэл мэдрэмжээ үл тоомсорлох нь элбэг тохиолддог. Эерэг сэтгэл мэдрэмжийг үнэлэх асуулга (PERS) нь сөрөг сэтгэл мэдрэмжтэй байгаа хүмүүс эерэг сэтгэл мэдрэмжээ мэдрэхэд туслах зорилготой хувь хүнд өөрт нь зориулсан асуулга юм.
Энэ нь мэргэжлийн хүнээс тусламж зөвлөгөө авах, оношлуулж, эмчлүүлэх зэрэг шаардлагатай арга хэмжээг орлуулахгүй гэдгийг анхаарна уу.