Archive Page

Өнөөдөр залуус шийдвэрлэх маш олон асуудалтай тулгарч байгаагийн нэг нь бэлгийн амьдралдаа ухаалаг шийдвэр гаргах явдал юм. Амьдарч буй нийгэм маань бэлгийн амьдралыг харуулсан эмх замбараагүй зураг дүрс, бэлгийн харьцааны тухай буруу мэдээлэл, аюултай зөвлөгөөгөөр дүүрэн байна. Тиймээс элдэв мэдээллийн энэ их далайг гаталж гарахад нь өсвөр насныханд туслах шаардлага урьд урьдынхаас илүү тулгамдаж байна.

Focus on the Family® хэмээх олон улсын төрийн бус байгууллагаас боловсруулсан No Apologies® буюу Аюулгүй сонголт® хэмээх зан чанарт суурилсан бэлгийн боловсролын хөтөлбөр нь гэрлэх хүртлээ бэлгийн харьцааг тэвчихийг тухайлан сурталчилдаг. Гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй байх нь хамгийн аюулгүй, эрүүл, ухаалаг сонголт мөн гэдгийг тайлбарлан таниулах нь энэ хөтөлбөрийн эн тэргүүний зорилго билээ.

Өсвөр насныханд бэлгийн эрүүл харьцааны талаар бидний заах эхний чухал зүйл бол бэлгийн харьцааг тэвчих тухай ойлголт бөгөөд энэ нь зөвхөн гэрлэхээс өмнөх бэлгийн харьцааг тэвчих тухай төдий биш юм. Бидний нэн чухал зорилго бол бэлгийн харьцааны тал дээр ухаалаг хандах чадвараа хөгжүүлэхэд нь залуу хүмүүст туслах явдал билээ. Бэлгийн харьцаанд ухаалаг хандах чадвар гэдэг бол насан туршийн бэлгийн амьдралынхаа сайн сайхны төлөө, бусадтай харилцах аливаа харилцаагаа эрүүл байлгахын төлөө зөв мэдээлэлд тулгуурлан ухаалаг шийдвэр гаргах чадварыг хэлэх бөгөөд үүнд мэдлэг, чиглүүлэг, дадлага аль аль нь чухал шаардлагатай. Өөрийгөө таньж мэдэх, биеэ захирах, бие махбод болон сэтгэл санааны хил хязгаар тавих, эсрэг хүйсийнхний талаар болон хүмүүс бие биедээ хэрхэн нөлөөлдөг тухай ойлголттой байх, хувь хүний ёс жудаг, гэр бүлийнхээ дагаж мөрддөг үнэт зүйлсийн зарчмуудыг зөрчихгүйгээр бие хүний хөгжилд зохистой, соёлын тал дээр мэдрэмжтэй байдлаар бэлгийн харьцаанд хандах ойлголт хандлагаа илэрхийлэх зэрэг чадвар үүнд багтана.

Focus on the Family® буюу Гэр бүл анхаарлын төвд® байгууллага нь 1996 оноос хойш дэлхийн 70 орчим улсын 3.8 сая хүнд 35 гаруй хэлээр гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцааг тэвчих хөтөлбөрүүдийн сургалт явуулж, тэдний 84% орчим нь гэрлэлтийн өмнөх бэлгийн харьцааг тэвчих амлалт гаргасан байна.

No Apologies® буюу Аюулгүй сонголт® хөтөлбөр нь дараах зарчмуудыг заадаг:

Та Аюулгүй сонголт® хөтөлбөрийн 2 цагийн лекц, 4 цагийн семинар, эсвэл 2 өдрийн хээрийн буюу зуслан маягаар хийх сургалтын алинд нь ч хамрагдсан энэхүү хөгжилтэй, сонирхолтой, мэдээллээр баялаг хөтөлбөрөөс сонирхолтой илтгэл, насны онцлогт тохирсон мэдээлэл авч, халуун дулаан ярилцлага өрнүүлэх болно. Уг хөтөлбөрийг цаашид амжилттай сайн заах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бид таныг шаардлагатай нэмэлт материал болон үндсэн гарын авлагаар хангана.